Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 55 тохиолдол батлагджээ.
Үүнээс 23 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 986,074 боллоо.
Орон нутгийн 32 халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна.