Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 91 тохиолдол батлагджээ.
Үүнээс 45 нь Улаанбаатарт, 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 985,652 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд нэг, Дорноговьд дөрөв, Өмнөговьд 41 тохиолдол илэрсэн байна.