Монголын пара жүдочид ДАШТ-д өрсөлдөхөөр Бакуг зорилоо

2022 оны 11-р сарын 04 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
313438188_1897240380621538_7705428725265521558_n

Азебайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Базаррагчаагийн Нарантуяагийн удирдлага дор есөн (эрэгтэй долоо, эмэгтэй хоёр) тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Бакуг зорив.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх