Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 82 тохиолдол батлагджээ.
Үүнээс 35 нь Улаанбаатарт, 47 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 985,445 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд нэг, Дорноговьд гурав, Өмнөговьд 43 тохиолдол илэрсэн байна.