Гэр оронгүй иргэдэд чиглэсэн арга хэмжээний талаар санал солилцов

2022 оны 11-р сарын 01 өдөр, 17 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7eaa1d68af81d720bfe3ee5fdee32259
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Хот, нийгмийн салбарын хэлтсийн Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Др. Гохар Тадевосанд энэ долоо хоногт Монгол Улсад ажиллаж байна.
Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын гэр оронгүй иргэдийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааны тайлангийн үр дүнгийн талаар болон ХНХЯ-ны баримталж буй бодлого, арга хэмжээ, АХБ-ны зүгээс гэр оронгүй иргэдэд чиглэсэн хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх