Арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

2022 оны 11-р сарын 01 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11-776gxt5yc2k5z51kga01f9p5dyw1o9djfi1epcgptts

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 13-15 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэг ба гуравдугаар арав хоногуудын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 4-6°С-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) олон жилийн дунджаас бага байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногуудын сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3-5°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3-5°С-аар сэрүүснэ. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх