УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ

2022 оны 10-р сарын 31 өдөр, 11 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ZANDANSHATAR

Сөүл хотын Итаевон дүүргийн нарийн гудамжинд Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр олон хүн цугласны улмаас осол гарч 151 хүн амь үрэгдээд байна.

Осолтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эмгэнэл илэрхийллээ. Тэрээр “Монгол улсынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын ард түмэнд, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ үед гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн  олон хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Энэхүү эмгэнэлт цаг үед Монгол улс БНСУ-тай хамт байх болно” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх