БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд анхааруулж байна

2022 оны 10-р сарын 31 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
solongos1

2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо.

Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгээ хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх