​​​​​​​Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг зүрхний аблаци эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ

2022 оны 10-р сарын 31 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
313399139_1850065438660525_5096610229983485859_n

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ” эмнэлгийн “Зүрхний хэм алдалт”-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан аж.


Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн “Зүрхний Хэм Алдагдал”-ын багтай хамтран ” Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт” оноштой таван тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг  энэ сарын 27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх