Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.