2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа төлөх боломжтой байдаг.
Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ.
Татварын төрлөөр нь харуулбал:
- Малын тоо толгойн албан татвар -324 иргэн 7.4 сая төгрөг
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар -151 иргэн 15.3 сая төгрөг
- Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар – 5,566 иргэн 3.7 сая төгрөг
- Галт зэвсгийн албан татвар -157 иргэн 6.3 сая төгрөг
- Газрын төлбөр – 2,113 иргэн 7.5 сая төгрөг
- Автын агаарын бохирдлын төлбөр – 2,384 иргэн 6.9 сая төгрөг
- Зам ашигласны төлбөр -2,267 иргэн 36.5 сая төгрөг
- Газрын төлбөр дэд алба -11,043 иргэн 56.5 сая төгрөг
- Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар -2,664 иргэн 83 сая төгрөгийн татварыг буцаан олголтоосоо төлөх хүсэлт ирүүлсэн байна.