Португал Улсын Лиссабон хотод “Lisbon International Tournament 2022” гимнастикийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсаас дасгалжуулагч Б.Халиуны удирдлага дор У.Айына, Н.Энхлэн, П.Энэрэл, П.Нинжин, С.Бүжинлхам, М.Цэлмэг, Х.Нандинхүсэл нар өрсөлдсөн юм.
Европын цуврал гурван тэмцээний эхнийх нь энэ юм. Энэ удаагийн тэмцээний чөлөөт болон булавтай дасгалд Монгол Улсын тамирчин Нүрзэдийн Энхлэн хүрэл медаль хүртэв. Монголын гимнастикийн баг тамирчид үргэлжлүүлэн Словени улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.