“Halloween”-ыг боловсролын бүх байгууллага тэмдэглэхгүй

2022 оны 10-р сарын 27 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suns_large

Ирландчуудаас үүсэлтэй гэх “Halloween” буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог.

Манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.

Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тушаал 2019 онд гарсан байдаг. Тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр байгаа болохыг БШУЯ-наас тодотголоо.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц арга хэмжээд хүүхдээ оролцуулахгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх