Малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулснаар 26 мянган малчин тэтгэвэр тогтоолгожээ

2022 оны 10-р сарын 26 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mal
 Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр 2020 оноос эхлэн малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалтын дагуу 2022 оны 9 дүгээр сарын байдлаар нийтдээ 26.0 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 92.1 тэрбум.төгрөг зарцуулж дундаж тэтгэврийн хэмжээ 504.1 мянган төгрөг байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх