Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд авна

2022 оны 10-р сарын 26 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
elselt

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оноос эхлэн жилд хоёр удаа авахаар болсон. Эхний удаагийн шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн шалгалтыг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд товлолоо.

Ингэхдээ 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулах юм. Гэхдээ энэ удаагийн ЭЕШ-д ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

2022 оны хоёр дахь ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгоход оршино.

ЭЕШ-ын бүртгэл аравдугаар сарын 19-ний 15:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана.

зураг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх