Аврагч, гал сөнөөгчид 175 удаагийн дуудлагаар 102 иргэний амь насыг авран хамгаалав

2022 оны 10-р сарын 25 өдөр, 14 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
312373300_2171997619664118_34359925035319269_n-77376m3d2gr4335nxr0x7skk24wlfbu5urd4752oaww

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алба хаагч бүр аюулгүй байдлаа хангая” уриатай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аяныг өрнүүлж байна.

Аяныг хэрэгжүүлснээс хойш Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд ахуйн гал түймрийн 157, ой, хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 20 буюу нийт 175 удаагийн дуудлагаар 127 цаг үүрэг гүйцэтгэлээ.

Үүрэг гүйцэтгэлийн хугацаанд 102 иргэний эрүүл мэнд, амь нас, 12.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Аяны хүрээнд аврагч, гал сөнөөгч, тусгай албаны жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгийг ахиулах, дуудлага мэдээллийн дагуу хүрэлцэн очих, буцах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр 24 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх