Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер А.Энхтуул эх орноо төлөөлөн оролцож есөн өрөг тоглож, долоон оноогоор тэргүүн байр эзэллээ. Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулжээ.
Их мастер А.Энхтуул аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.