Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 16 тохиолдол батлагджээ.
Үүнээс 13 нь Улаанбаатарт, гурав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 984,477 боллоо.
Орон нутгийн гурван халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна.