Улаанбаатар хотын авто зам болон замын байгууламжийг шинэчлэн, засварлаж байна

2022 оны 10-р сарын 24 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын авто зам болон замын байгууламжийг нэмэгдүүлэх, явган болон дугуйн замыг шинэчлэн, өргөтгөх чиглэлээр хэд хэдэн ажлыг төлөвлөн, хэрэгжүүлээд байна. Тухайлбал,2022 онд Улаанбаатар хотод нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 13 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр барихаар төлөвлөснөөс 10 байршлын тендер шалгарч, ажлаа эхлүүлээд байна.

Мөн энэ онд гол болон туслах 13 гудамж, замыг шинэчлэн засварлахаар болсноос 12 байршлынх нь ажил бүрэн дууслаа.

Харин 13 байршил дахь 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41,000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчлэв.
Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүрэг бүр авто зам болон явган хүний замаа засан шинэчилж, шинээр зам тавин, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх