ХНХ-ын сайд Т.Аюурсайхан: Хариуцлагатай, өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна

2022 оны 10-р сарын 21 өдөр, 18 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5fd70f5d66b26a4cd007d44b7af362fe
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон.
Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөж, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тамгаа гардан авлаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хүн бүрийн ажил, амьдралтай холбоотой, энэ салбарын бодлого шийдвэр иргэдийн аж байдалд шууд нөлөөлдөг болохыг онцлоод, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн шинэчлэлийн хүлээлт бүхий чухал цаг үед томилогдсон Т.Аюурсайхан сайдад амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн шаардлага хүлээлт өндөр, салбарын нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрх зүйн томоохон шинэчлэл хийх зорилт дэвшүүлж ажиллана. Хариуцлагатай өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх