Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Аравдугаар 23-ныг дуустал Сүхбаатарын талбайд дэлгэгдэх тус үзэсгэлэн, худалдаанд өнгөрсөн жил 130 гаруй иргэн, аж ахуй нэгж 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байжээ. Харин энэ жилийн хувьд есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэн, худалдаанд оролцож байна. Үзэсгэлэн, худалдаанд дотоодод үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс асрын түрээс авахгүй байгаа юм. Тиймээс худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах аж.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна
2022 оны 10-р сарын 20 өдөр, 18 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )