Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 14 тохиолдол батлагджээ.
Үүнээс 12 нь Улаанбаатарт, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 984,184 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд нэг, Өмнөговьд нэг тохиолдол илэрсэн байна.