Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож, өнөөдөр баярын хурлаа хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Идэрцагаан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж тэргүүтэй зочид болон сургуулийн багш ажилчид оролцлоо.
Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар Засаг дарга Н.Батсүмбэрэлийн илгээсэн талархлыг уншиж танилцуулан, сургуулийн захиралд гардууллаа.
Баярын үйл ажиллагааны үеэр сургуульдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлсан багш ажилчдад шагнал гардуулсан юм.