МАРТАХГҮЙ…
Холын холоос зорьсон юм шиг
Хожимдож наддаа ирсэн болохоор чинь
Хоргодон тэмүүлэх хүний хорвоод
Хонгор чамдаа л дурласан юмаа би
Намар намрын уйтай үдшүүд
Надаас чамайг нэхэн гэгэлзэхээр
Минийх л байлтай амраг чамайгаа
Хүнийх гэж бодохын эрхгүй ээ
Оддын дундаас хайсан юм шиг
Оройтож намайгаа олсон болохоор чинь
Аргадан санах сэтгэлийн хорвоод
Амраг чамдаа л итгэсэн юмаа би
Намар намрын уйтай үдшүүд
Надаас чамайг нэхэн гэгэлзэхээр
Минийх л байлтай амраг чамайгаа
Хүнийх гэж бодохын эрхгүй ээ
Нулимсан цаанаас туньсан юм шиг
Нуурлаж намайгаа тоссон болохоор чинь
Мандан жаргах нарны хорвоод
Мартаж чамайгаа чаддаггүй юмаа би
Намар намрын уйтай үдшүүд
Надаас чамайг нэхэн гэгэлзэхээр
Минийх л байлтай амраг чамайгаа
Хүнийх гэж бодохын эрхгүй ээ