Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 23 тохиолдол батлагджээ.
Үүнээс 6 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983,988 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд тав, Өмнөговьд 12 тохиолдол илэрсэн байна.