Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна

2022 оны 10-р сарын 13 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IDDRR-EN-76wxm7v2tgjl9rtg0by2ga3g2vyt0brj6j9k5iljvi8

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-нд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг  энэ жил дэлхий нийтээр “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриаг дэвшүүлэн, тэмдэглэн өнгөрүүлж байна.

Олон улсын өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж байна гэж  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх