“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд бүтээл хүлээн авна

2022 оны 10-р сарын 13 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Munkh tenger bichig

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авна.

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэнг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвээр зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болон Бичиг соёл төвийн bichigsoyol2020@gmail.com цахим шуудангаар хүлээн авч эхэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх