Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 49 тохиолдол батлагджээ.
Үүнээс 32 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 983,958 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Орхонд нэг, Өмнөговьд 16 тохиолдол илэрсэн байна.