АШИГТ МАЛТМАЛ

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

2022 оны 10-р сарын 11 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
iDs0srfeCjuVbA9AXWos

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.
Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн  байдлаар нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гараад байна гэж Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013