Инновацийн санаачилгыг дэмжих “Mon-X” хөтөлбөр эхэллээ

2022 оны 10-р сарын 11 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2029813585643397514

Инновацийн үйл ажиллагааны чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2025 онд баримтлах инновацийн үйл ажиллагааны 5 тэргүүлэх, 11 технологийн чиглэл батлагдсан билээ. Тэгвэл дээрх тэргүүлэх чиглэлийн технологиуд болон өөрсдийн бүтээлч санал, санаачилгыг ашиглан Монгол улсын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах нээлттэй инновацийн хөтөлбөр эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих, нээлттэй инновацийг хөгжүүлэх зорилгоор  Mon-X Инновацийн хөтөлбөрийг Монгол орон даяр хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөр нь бүс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд инновацийн соёлыг түгээн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, иргэдийн шинэлэг, инновацилаг санал санаачилгуудыг боловсруулан хөгжүүлж тэр дундаас шалгарсан шилдэг санал санаачилгыг хэрэгжүүлэхэд грант дэмжлэг үзүүлэх нээлттэй инновацийн хөтөлбөр юм. Цаашлаад шалгарсан санаачилгуудыг улс, нийслэл, орон нутгаас хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бодит ажил хэрэг болгох боломжтой. Ингэснээр тулгамдаж байгаа олон төрлийн асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах дэд бүтцийг бий болгож буйгаараа их онцлог хөтөлбөр юм.

Хөтөлбөр нийт 180’000’000₮-ийн шагналын сантай бөгөөд нийт хүлээн авсан санаа дундаас 4 үе шаттайгаар 9 санаачилгыг шалгаруулж тус бүрийг төсөл болгон хэрэгжүүлэхэд зориулж  20’000’000₮-ийг грант олгоно.

Хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?

Арга хэмжээнд улс, бүс, орон нутаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг инноваци ашиглан

шийдвэрлэх санаачилгатай иргэн, баг, хуулийн этгээд хамрагдана.

Хөтөлбөрийн хүрээнд нээлттэйгээр санал хүлээн авах ба та бүхэн www.mon-x.mn сайтын баруун дээд буланд байрлах “санал илгээх” товчин дээр дарж орон бүртгүүлж санаагаа илгээх боломжтой. Санал хүлээн авалт өнөөдөр буюу 2022 оны 10 сарын 06-нд нээгдэн 2022 оны 10 сарын 20-ны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ОРОЛЦОН МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ →
Санаа илгээх бол энд дарна уу :)

Боловсрол, шинжлэх ухааны яам -ны Mon-X Инновацийн хөтөлбөр

Хэрэгжүүлэгч: Startup Mongolia

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Холбогдох дугаар: 8990-9924

Фейсбүүк хуудас: Mon-X Инновацийн хөтөлбөр

Фейсбүүк групп: “Mon-X Инновацийн хөтөлбөр” мэдээлэл түгээх албан ёсны групп

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх