Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн энэ намар 110 мянган мод тарина

2022 оны 10-р сарын 08 өдөр, 19 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6341319d8c81e851e4148b62

Энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 8, 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг тус цэцэрлэгт хүрээлэн нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарих юм. Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 мянган мод тарьсан бол энэ намар 110 мянган модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэнтэй хамтран тарина. Намрын мод тарилтаар бор голт, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 гаруй төрлийн мод тарьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх