Нүүр царай нь сэтгэлийн толь гэдэг. 20 нас хүртэл нүүр нь эхээс ямар төрсөн тийм л байдаг. Харин 40 орчим наснаас эхлэн нүүр нь хүний зан төлөв , эрүүл мэндийг илэрхийлдэг байна. Тухайн хүн тусархаг сайхан сэтгэлтэй, баяр баясгалантай, атаач жөтөөч, муу санаатай, амьдралдаа сэтгэл ханамжгүй зэрэг нь нүүрэн дээр бичээстэй байдаг ажээ.
А.М.Тартак “Хүний нүүр царай миний хувьд буруу зуршил, өвчин эмгэгийг илэрхийлсэн рентген зураг гэсэн үг. Нүүрнээс ямар нэгэн шинж тэмдгийг арилгахын тулд бүх организмыг эмчлэн эдгээх хэрэгтэй болдог юм” гэжээ.
-цонхигор нүүр-цусны эргэлтийн дутмагшил , цус ба даралт бага
-шаргалдуу арьс-элэг , бөөр эсхүл цөсний хүүдийн эмгэг өөрчлөлт
-улаан-согтууруулах ундаа , архи дарс хэтрүүлэн хэрэглэдэг эсхүл цусны даралт ихтэй
-нүүрэн дээрх хүрэн толбо-элэгний өвчин, эмгэг
-уруул , хацар , дух хөхөлбөр туяатай-зүрхний дутагдалтайг илэрхийлнэ.