Ерөнхий сайд төрийн өмчит компаниудын зээлийг Хөгжлийн банкинд төлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд төрийн өмчит компаниуд 140 тэрбум төгрөгийн зээл төлсөн байна. Ингэснээр Хөгжлийн банкинд нийт 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдлөө. Эрдэнэс Тавантолгой, МИАТ, ТОСК, НОСК зэрэг компаниуд зээлээ төллөө.