Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын алба хаагчид, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хүүхэд, Гэр бүл, залуучуудын газар хамтран хөдөлгөөнт болон завьт эргүүлийг зуны гурван сар өдөр бүр зохион байгуулан ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно” нөлөөллийн 2 сарын аяныг амжилттай зохион байгуулав.
“Мандал” даатгал компаниас эрсдэл бүхий 2 газар хяналтын камер байршуулсан нь үр дүнгээ өгөв. Ийм камер илүү олон газар байршуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэв.
Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гол усны ослын дуудлага 17,7, хохирол 3,7 хувиар буурсан байна.