Энэ жил гарснаас хойш, Хятад Монголын дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж тасралтгүй болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч, бүх салбарын харилцаа хамтын ажиллагааны ололт амжилт ихтэй, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээсээр байна.
ӨМӨЗО Хятад Монгол хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай чухал нэгдмэл ойлголтыг эрс хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын дурдсан хөрш орнуудтай харилцах “Дотно үнэнч хүртээмж багтаамжтай байх” дипломат харилцааны ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон төрлийн соёлын солилцооны арга хэмжээнд идэвхтэй оролцож, талууд харилцан соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулах нь нэгэнт уламжлал болов. Цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цахимаар олон удаагийн соёл солилцооны арга хэмжээг зохион байгуулж, цахимаар том хэмжээний соёлын солилцооны арга хэмжээний цоо шинэ арга замыг нээж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлыг зузаатгасаар байна.
Энэ удаагийн арга хэмжээ нь цахим концерт, гэрэл зургийн үзэсгэлэн, кино олон ангит уран сайхны кино, ном хэвлэл, дууны уралдаан, эрүүл мэндийн мэдлэгийн лекц гэсэн 6 талын 9 арга хэмжээг оролцуулна.
Нэг. Цахим концерт
2. Циркийн жүжиг “Манай сайхан амьдрал”. Уг жүжгийг Өвөр монголынн урлагийн театрын циркийн чуулгаас бүтээж тоглосон байна. Уг жүжигт голдуу оюутан Танаа сурлагаа төгсгөн нутаг буцан ирж, аж ахуй эрхэлж, ээжийн монгол үндэстний уламжлалт хатгамлын технологийг өвлөн залгамжилж, мөн орчин үеийн технологитой уялдуулах дэвшилтэт ойлголтоор инновацын хөгжилд хүрч, нутгийн хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд тусалсан үлгэрийг хүүрнэсэн байна.
Хоёр. Цахим үзэсгэлэн
Гурав. Цахим кино уран сайхны олон ангит кино үзүүлнэ
2. Олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ. Монгол улсын ТВ5 телевиз, боловсрол телевизээр олон ангит уран сайхны кино “Шанхайн хайр” болон хүүхэлдэйн кино “Панда болон Лүта”-г үзүүлэх болно. “Чин сэтгэл” нь Ниншягийн Шихайгүгийн ард түмэн зүүн баруун бүс нутаг хамтралцан салбар хоорондын ядуурлыг бууруулах бодлогын доор, юу ч үгүй байсан хоосон газар шинэ гэр орон байгуулж, хайрга чулуу хийсдэг байсан “Хоосон хайргын тан”-д “Алтан орд” байгуулсан үнэн бодит үлгэр болно. Олон ангит уран сайхны кино нь жирийн иргэдийн өнцгөөс Хятадын ард түмэн ядуурлаас ангижирч, сайн сайхан амьдралыг бүтээлцсэн тэмцэл дунд төрөн гарсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөм үлгэрийг харуулжээ. “Панда болон Лүта” нь орчин үеийн домгийн хүүрнэх загварыг ашиглаж, зочинсог Панда болон Лүта модон гэрээ тав тухтай орон сууц болгон өөрчилж, эрэгчин тахиа Лүтатай хамт буудалд буудалдаг бяцхан амьтадад туслан олон зүйлийн асуудлыг нь шйидвэрлэн өгч, талуудын найрамдлыг зузаатгасан үлгэрийг хүүрнэсэн байна.
Дөрөв. Ном хэвлэл.
2. “Хятадын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол. Өвөр монголын хэвлэлийн групп болон Монгол улсын соёл урлагийн их сургууль, Чингис хааны их засаг олон улсын их сургууль хамтран байгуулсан “Хятадын ном уншлагын танхим”-аас Хятадын монгол хятад хэлний номыг бэлэглэж, нээлтийн ёслол болно.
Тав. “Хятадын сайхан дуу Монгол улсын сайхан дуу” дууны уралдаан
Зургаа. Цахимаар эрүүл мэндийн лекц унших.
Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг нэн олон сэлжээ хэрэглэгчдэд ойлгуулах зорилгоор, cri.cn, Солонго сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтуудад тусгай булан нээж, Facebookээр дамжуулах болно. Мөн Монголын сайтуудтай идэвхтэй хамтран ажиллах болно. Цахимаар гол болгож олон арга замаар соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг харуулах болно.
“Соёл иргэншил нь солилцоо хийхээр дамжуулж олон өнгөөр солонгордог, соёл иргэншил харилцан суралцахаар дамжуулж баяждаг”. Соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээгээр дамжуулж, Монгол улсын ард түмэнд бүх талын, олон өнцгөөс, ойрын зайнаас Хятад орныг танин мэдэх, Хятад орныг мэдрэх, Хятад орныг ойлгох цонх хангаж, үнэн бодитой гүнзгий ойлгон итгэж, сэтгэлээр ололцон мэдэрх, соёлын солилцоогоор шинэ ололт амжилтаас харилцан суралцаж, Хятад Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Хятад Монгол хоёр улсын ард түмний хоорондын уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэхийг хүсье.