Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 57 тохиолдол батлагджээ.
Үүнээс 23 нь Улаанбаатарт, 34 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,864 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд тав, Өмнөговьд 29 тохиолдол илэрсэн байна.