ЭХЭМҮТ-д амаржсан ээжид гэрээсээ шөл зөөх шаардлагагүй боллоо

2022 оны 09-р сарын 22 өдөр, 17 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
304144517_5774035752620605_8532832489457629499_n
 Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийнхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон.
Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Иймээс ЭХЭМҮТ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ.
Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө.
Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо.
1 хүн ба дотор нарын зураг байж магад
4 хүн ба дотор нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, сууж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх