Ховд аймагт тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

2022 оны 09-р сарын 20 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tarvagaa

Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн “С” нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүйтархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдлаа.

Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөөрэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх