Самар түүж яваад төөрсөн эмэгтэйг эсэн мэнд олжээ

2022 оны 09-р сарын 19 өдөр, 20 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Орой цагааны нарийн хошуут гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 222 км-т, сумын төвөөс хойд зүгт 62 км-т иргэн А энэ сарын 17-ны өдөр самар түүж яваад сураггүй алга болсон байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн 34 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр Орой цагааны нарийн хошуут  гэдэг газар хүрэлцэн очжээ. Азаар төөрсөн эмэгтэйг ар гэрийнхэн нь Дэлүү-Овоо  гэдэг газраас эсэн мэнд олсон байжээ.

Самар жимс түүх цагаар иргэдийг сууланд явахдаа ганц нэгээр салж явахгүй байх, түлсэн гал үнс нурмаа сайн унтраах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх