Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 34 тохиолдол батлагджээ.
Үүнээс 17 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,157 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Өмнөговьд 17 тохиолдол илэрсэн байна.