Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 63 тохиолдол батлагджээ.
Үүнээс 36 нь Улаанбаатарт, 27 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,807 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд хоёр, Орхонд нэг, Өмнөговьд 23,Сүхбаатарт нэг тохиолдол илэрсэн байна.