Монгол Улсын анхны “Киночдын гудамж”-ийг Баянзүрх дүүрэгт байгуулна

2022 оны 09-р сарын 14 өдөр, 23 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
306856137_488550603134826_1968298161425114510_n
Монгол Улсын кино урлагийн хөгжлийн эхлэлийг тавьсан “Монгол кино” үйлдвэрийг түшиглэн “Киночдын гудамж” төслийг Баянзүрх дүүрэг анхлан хэрэгжүүлнэ. Төслийг үр дүнтэй, зөв хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох албаныхан, кино урлагийн салбарын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын дунд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг нь Баянзүрх дүүргээс анхлан санаачлан хэрэгжүүлж буй “Киночдын гудамж” төсөлд мэргэжлийн байгууллага, кино урлагийн салбарын төлөөллийн санал бодлыг тусгах зорилготой. Ингэснээр тохижилт, бүтээн байгуулалтын ажил илүү үр дүнтэй болох юм.
“Киночдын гудамж” төслийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагаар дамжуулж дэлхийд өв соёл, зан заншил, ёс уламжлалаа түгээж, сурталчлахад энэхүү төсөл нь бодитой дэмжлэг болно гэдэгт бүх талууд санал нэгдсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, зураг төслөөс нь эхлээд бүх шатанд хамтын хүчээр бий болгохоор боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх