“Галын аюулгүй байдлын сургалтын танхим”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ

2022 оны 09-р сарын 07 өдөр, 12 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
302851858_3297586043786907_4122817649720646183_n-76fwmil8nyiurm1wq12b9wkohb707tomjjuals9m6gw

Онцгой байдлын ерөнхий газраас  “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны  санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд  Дорнод аймгийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд хүүхэд багачуудад гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг олгох, дадлага сургуулилт хийх “Аврагч мазаалай” танхимыг байгууллаа.

Мөн аймаг, сумын болон төслийн санхүүжүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалт, Онцгой байдлын газрын дотоод нөөц боломжид тулгуурлан  Онцгой байдлын газрын дэргэд иргэдэд зориулсан “Галын аюулгүй байдлын сургалтын танхим”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Танхимыг байгуулснаар иргэдэд галын аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг хэрэглэгдэхүүнд суурилж олгох сургалтын таатай орчин бүрдлээ гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх