Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2022 оны 09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар их төлөв цэлмэг.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.