Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй боллоо

2022 оны 09-р сарын 05 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
305109812_189765036766766_30302009092669557_n
Үндэсний топ аж ахуйн нэгж Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж зуны туршид тохижилт, засвар, үйлчилгээ хийсэн. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авч байна. Говь компани 1500 ажилтантай, ажилтнууд нь 2-5 настай 500 хүүхэдтэй юм байна.
Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар
-Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах болож бүрдэнэ
– Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
– Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
– Шинээр ажлын байр бий болно
– Ажлын цаг ашиглалт сайжирна
– Замын түгжрэл, стрессийг бууруулна
Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 12,9 долларын нийгмийн үр өгөөж өгдөг болохыг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман 2009 онд онцолсон байдаг. Шинэ цэцэрлэгийн нээлтийн үеэр Говь брэнд KIDS COLLECTION-ны танилцуулга болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх