Угаартах эрсдэлтэй 50 иргэний амь насыг авран хамгаалав

2022 оны 09-р сарын 05 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
firefighter-stairs-burning-building-73lddfjd9m6zbqtwi9xvf3r31b32rm7wws4m32r1r9c-76exc9qf7vzhxj9mgfiiz53b7pypt5u8jr0nx0g8vuo

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны 5 буюу нийт 26 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Аврах ангийн алба хаагчид ажиллаж, утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Мөн он гарсаар өнөөдрийн байдлаар усны ослын 49 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амь насыг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх