Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 95 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 47 нь нийслэлд, 48 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,385 боллоо.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн бол 2,850 хүн хяналтад байна.
Түүнчлэн КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,129 болж нэмэгджээ.