Үг, ая: Тал бичээч Да.Жаргалсайхан
“ДЭЭШЭЭ МОРИЛ”
Холын хүн та дээшээ морилно уу
Хоймор ханхайж хууч дэлгэнэ үү
Хонон өнжиж үлгэр ярина уу
Хотлыг хөгжөөж ая барина уу
Хатан тунгалаг сэтгэлээр манайд айлчилна уу
Хаан монгол ёсоор дээшээ морилно уу
Манай нутгийн айргийг дуутай тогтооно уу
Мандах нарны ерөөлийг хууртай өргөнө үү
Аяны хүн та дээшээ морилно уу
Аавтай ханьсаж хууч дэлгэнэ үү
Алжаал тайлж, дөрөө суллана уу
Амгалан нутагт бууж үдэлнэ үү
Дахилт:
Явуулын хүн та дээшээ морилно уу
Явдал саатан суудалд тухална уу
Яруухан шүлэг таалан сонсоно уу
Ялгуухан аялгуунд уяран хөгжилдөнө үү
Дахилт: