Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 56 нь нийслэлд, 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 977,670 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд тав, Дорноговьд дөрөв, Орхонд хоёр, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд 25, Төв аймагт гурван тохиолдол бүртгэгдлээ.