Өнгөрсөн хоногт 91 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 47 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 977,256 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд 13, Орхонд хоёр, Өмнөговьд 20, Төв аймагт гурван тохиолдол илэрсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 656 хүн эдгэрсэн бол одоогоор 4,459 хүн хяналтад байна.